
1978 оны хавар Мандалговьд нэгэн хөшөөний нээлт ёслол төгөлдөр болж, гал улаан тууз хайчилсан нь “Их жолоодогч” Лениний хөшөө байлаа. Тухайн үеийн аймгийн АДХ-ын гүйцэтгэх Захиргааны гол хаалганы харалдаах цэцэрлэгт энэхүү хөшөөг Өмнөговь аймгийн уран барималч Довчиндаваа урлан бүтээж, Сайнцагаан сумын иргэн Д.Аюур нарын хэдэн хүн удирдлагад нь ажиллажээ. Харин өнгөрөгч зун нэг л өглөө харахад уул хөшөө ул мөргүй алга болж, оронд нь Д.Сүхбаатарын хөшөөг байрлуулсан байлаа.
Одоо Дундговь аймгийн төвд барилгын нэгэн компанийн аж ахуйн хашаанд сууринаасаа салсан Лениний баримал ийнхүү байж байна. Урлагийн бүтээл гэдэг талаасаа ч юмуу, түүхт хүн гэдэгтэй холбоотой юм уу уул компанийнхан энэ баримлыг үгүй хийчихэж чадахгүй байгаа бололтой.
С.Пүрэвсүрэн