Билл Клинтоны охин телевизийн хөтлөгч боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Билл Клинтоны охин телевизийн хөтлөгч боллоо

Билл ба Хиллари Клинтон нарын цорын ганц охин Челси Клинтон (Chelsea Clinton)  NBC  телевизийн сувгийн хөтлөгч болж байгаа тухай The New York Times сонинд өгүүлжээ.

NBC  телевизид Челси Клинтон сайн дурынхан ба нийгмийн зүтгэлийн талаарх Making a Difference хөтөлбөрийг хөтлөх бөгөөд ажилдаа энэ сарын 14-нд орсон байна. NBC News-ийн тэргүүн Стив Кэйпусын (Steve Capus) ярьснаар Челси сайн дурынхны ажил үйлс ба хувь хүмүүсийн буяны үйл ажиллагааны талаар нэвтрүүлэг хөтлөх хүсэлтэйгээ өнгөрсөн зун хэлж байжээ. 

Челси Клинтон энэ сувгаас олох бүх мөнгөө Билл Клинтоны сан ба Жорж Вашингтоны их сургуулийн дэргэдэх  эмнэлэгт оруулна гэж  мэдэгдсэн байна.

 Ш.МЯГМАР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж