Меркель шинэчлэлийг 2012 оны төгсгөлд төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Меркель шинэчлэлийг 2012 оны төгсгөлд төлөвлөжээ

Канцлер Ангела Меркель Европын холбооны шинэчлэлийг 2012 оны сүүлч гэхэд хийсэн байхаар төлөвлөөд байна гэж Reuters Германы Засгийн газрын эх сурвалжаас авсан мэдээний дагуу дамжуулжээ.

Меркелийн төлөвлөснөөр Европын холбооны тухай гэрээний шинэчлэлийн шинэ хувилбар 2012 оны эхний хагаст бэлэн болсон байх ёстой гэнэ. Холбооны гишүүдийн төсвийн бодлогод Европын холбоо онцгой тохиолдолд оролцох ёстой гэж Германы канцлер үзэж байгаа ажээ.


 Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж