Сирийн мөргөлдөөн дахиад л олон арван хүнийг амийг авлаа

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Сирийн мөргөлдөөн дахиад л олон арван хүнийг амийг авлаа

Сирийн аюулгүй байдлын хүчин болон сөрөг хүчний талд хуваагдсан цэргийнхний хооронд мөргөлдөөн гарсны улмаас энэ сарын 14-ний өдөр 19 цэрэг алагдсан тухай Agence France-Presse мэдээлэв.

Хүний эрхийн байгууллагын мэдээгээр Дераа хотноо 16 энгийн иргэн үрэгджээ. Уг мэдээгээр Сирийн Засгийн газрын цэргийнхэн блокпостуудаас жагсагчдыг буудсан байна. Бусад бүс нутагт 14 хүн алагдсан гэж Associated Press дамжуулжээ.

Сирид цус урсгасан ажиллагаа тасрахгүй байгаа учраас Иорданы ван Хоёрдугаар Абдулла (Abdullah II) “Улс орныхоо сайн сайхны төлөө” Сирийн ерөнхийлөгчийн тушаалаас огцрохыг Башар Ассадад уриалсан байна. Иорданы ван ийнхүү ил тодоор Ассадыг огцрохыг уриалсан анхны араб лидер болж байна. Өмнө нь Баруун Европ болон АНУ-ын лидерүүд ийм уриалга хийж байлаа.


 Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж