
Оросын теннисч бүсгүй Анна Курникова “The Biggest Loser” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ердөө нэг улирал ажиллаад халагджээ. Тэрбээр ирэх улиралд NBC телевизийн шоунд ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Хэдийгээр Анна уг шоу нэвтрүүлэгтэй хамтарч ажиллахдаа баяртай байна гэж ярьж байсан ч шоунд оролцогч нартай удаа дараа эвгүй харилцсанаас түүнийг халах болсон гэх цуу чих дэлсчээ. Оролцогчид харилцааны соёлгүй, бүдүүлэг Анна Курниковаг “хар дарсан зүүд” гэж нэрлэсэн гэнэ. Шоуг зохион байгуулагчид бүдүүлэг Анна Курниковагийн оронд өөр дасгалжуулагч авсан гэнэ.
Н.Энх