Өнөөдөр баруун болон төвийн нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2011 оны 11 дугээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн ихэнх, Говь болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун зүгийн нутгаар хойноос бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 9-14 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 7-12 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 0 градус орчим байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 6 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2011 оны 11-р сарын 17-ноос 11-р сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, салхи секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.
www.tsag-agaar.mn