Амгаа тавдугаар ангийн хүүхдээс ухаантай

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

Амгаа тавдугаар ангийн хүүхдээс ухаантай

Оросын телевизээр
гардаг “Та тавдугаар ангийн хүүхдээс ухаантай юу?” шоуны монгол
хувилбар Боловсрол суваг телевизээр гарах болсоор багагүй хугацаа
өнгөрсөн. Уг шоунд урлаг соёлынхон оролцож ЕБС-ийн дөрөв, тавдугаар
ангид үздэг хичээлтэй холбогдолтой асуултуудад хариулан оюун ухаанаа
шалгуулдаг билээ. Харин өнгөрсөн долоо хоногийн дугаарт “Нисванис”
хамтлагийн дуучин Амгаа оролцсон бөгөөд тэрээр 10 асуултад амжилттай
хариулан тавдугаар ангийн хүүхдээс илүү ухаантайгаа харууллаа. Гэвч
тэрбээр 11 дэх буюу нэмэлт асуултанд бүдэрсэнээр өмнө нь хожоод байсан
сая төгрөгөө алдаж, 250 мянган төгрөгийн эзэн болсон юм. Хэдийгээр
хожсон мөнгөний дүн нь буурсан ч тэрбээр 10 асуултад амжилттай
хариулснаар энэ нэвтрүүлгийн рекордыг эвдсэн ажээ.


Н.Хувьзаяа  www.secret.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж