Уурхайн гүнээс хоёр цогцсыг гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Уурхайн гүнээс хоёр цогцсыг гаргалаа

Нийслэлийн Налайх дүүргийн III  хорооны нутаг дахь иргэн н.Хаанагийн нүүрсний уурхайд дарагдсан Б.Нягтбаатар /50 настай эрэгтэй/ Х. Жаргалсайхан нарын цогцсыг /23 настай эрэгтэй / уурхайн гүнээс 30 минутын өмнө буюу 16 цагийн орчим гаргалаа. Энэ сарын 24-ний өдрийн  23.00 цагийн орчим нуралт үүсч хоёр иргэн дарагдсан юм. Нийслэлээс тоног төхөөрөмж гарган Онцгой байдлын ерөнхий газрын Аврах ангийхан очиж ажиллахаар хотоос өчигдөр гарсан юм. Уул уурхайн аврах албаны 44 аврагч, ОБЕГ-ын Аврах ангийнхнаас гадна Эрдэс баялаг эрчим хүчний яамнаас мэргэжилтнүүд ослын газарт ажилласан байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж