
Тоглолтод “Би Монгол хүн” цомогт багтсан “Их хаантай учирсан зүүд”, “Дүүлэнхэн нис”, “Хар сарнай”, “Үндэсний минь цаг ирж байна”, “Урагшаа”, ”Өөрөөр амьдарцгаая”, “Төр улс минь гэрэлтээсэй”, “Хүннү гүрэн”, “Төрийн дуулал”, “Төмөр хаан” зэрэг үеийн үед дуулагдсаар ирсэн болон шинэ уран бүтээлүүд эгшиглэх юм. Түүнчлэн “Хар сарнай” хамтлагийн дуучин Б.Маадай, Төрийн шагналт Д.Сосорбарам, Ардын жүжигчин А.Долгор, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, УДБЭЧ-ын уртын дууч, СТА Д.Оюунжаргал нар ая дуугаа өргөж, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, хөөмийч н.Наранбадрах, “Хөсөгтөн”, “Эрх чөлөө”, “Бөртэ чонын үрс” хамтлагууд тоглолтод оролцох юм. Тоглолтыг “Мобиком” корпораци, “Морьт хангай” групп ивээн тэтгэжээ.
Тоглолтын тасалбар 99 мянган төгрөг бөгөөд нэг ширээнд 10 зочин тухлах юм байна. Тоглолтын сурталчилгаа цацагдаж эхлээгүй байхад нийт тасалбарын талаас илүү хувь нь зарагдаад байгаа гэсэн.