Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

Консул цагдаа

Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа ялтан болсноос хойш түүний суудалд хэн очих нь эр­гэлзээтэй байсан. Түүнд тэнсэн харгалзах ял оноосны дараахан оронд нь очих хүмүүсийн нэрс хөвөрч эхэлсэн юм. Уг нь энэ албан тушаалд долоо, найман хүний нэр яригдсан гэх. Харин насны хувьд тэнцэж  байгаа хоёрхон хүн байгаа гэнэ. Хөшигний цаана өрнөж байгаа энэ ярианы гол эзэн нь Н.Ганболд. Тэрбээр өмнө нь нийслэлийн Цагдаагийн газрын дарга, Орхон аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга зэрэг албан тушаалыг хашиж байгаад 2006 онд Монгол Улсаас ОХУ-д консулаар ажиллах болсон юм. Тэрбээр ОХУ-руу консулаар явахаасаа өмнө ЦЕГ-ын даргын суудлын төлөө өрсөлдөж байсан юм. Түүний талаарх мэдээлэл нэг их биш байгаа ч мэдээллээс харвал бас яггүй эр бололтой. ЦЕГ-ын даргын суудлын төлөө өрсөлдөж байхдаа буу шийдэмний асуудалд орооцолдож байсан гэх мэдээлэл ч байгаа юм. Уг нь Авлигатай тэмцэх газрыг 55 нас хүрсэн, аль нэг намын харьяалалд багтдаггүй, жинхэнэ “хор” нь гарсан хүн удирдах ёстой. Гэтэл үе, үеийн дарга нарынх нь ажил нэр төртэй эхэлдэг ч яагаад ч юм таагүй төгсдөг түүх бий. Харин Н.Ганболд энэ албанд томилогдвол ажил хэр явах бол. Уг хүн нь шазруун, асуудлыг шийдэх гэж оролддог гэх дүгнэлтүүдийг хаанаас ч юм олж болох ч улстөрчидтэй холбоотой идсэн уусан гэх хэрэг дунд орохоор олон талын сануулга, гуйлга дунд ажил өрнөх нь нэгэнт тодорхой юм. Гэхдээ “Хушга” хочит консул цагдаа Ч.Сангарагчаагийн оронд томилох эсэх нь албан ёсоор тодорхой болоогүй байна.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж