
Увс аймгийн Наранбулаг сумаас Үзүүрийн булаг чиглэлийн хатуу хучилттай 85 км хар зам тавих ажил үргэлжилж байна. Сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын нэг болох дээрх хар замын ажилд БНХАУ-ын “Шин жан шин пан” кампани шалгарсан билээ. Тус компани ирэх оны арваннэгдүгээр сард замын ажлыг дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөх юм. Тэгвэл дахин баяртай мэдээ дуулгахад, Увс аймгийг “Аялал жуулчлалын загвар аймаг” болгох саналыг дэмжиж, Увс нуур-Улаангом-Хархираагийн чиглэлд хатуу хучилттай зам барихад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг судалж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгасан байна.
Эх сурвалж: www.west.mn