
Тэгвэл, монголчуудын олимпийн жимийг эхлүүлсэн Инсбрук хотноо болох өсвөрийн анхдугаар өвлийн олимпод Монголын цаначин оролцох болжээ. Монголын өсвөрийн хоёр цаначин өнгөрсөн хавар Инсбрукийн олимпийн эрх олгох тэмцээнд оролцсон ч эрхийн болзол хангаж чадаагүй юм. Улмаар Монголын үндэсний олимпийн хорооноос ОУОХ-нд хүсэлт тавьсны дагуу Монголын багт гүйлтийн цанын төрөлд нэг эрэгтэй тамирчнаа оролцуулах эрх олгожээ. Ингэснээр эрх олгох тэмцээнд оролцсон хоёр тамирчны нэгийг сонгон Инсбрукийн цагаан олимпод илгээх боломжтой болж байгаа юм. Энэ тухай Олон улсын цанын холбооны мэргэжилтэн Аннамэри Фредрих МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаанд и-мейл илгээж, дээрх таатай мэдээллийг дуулгажээ.
С.Цэлмэг