![](https://news.mn/wp-content/archive1/mining/photo/2011/11/cf955c2827244ae5/1991b97d40011d36big.jpg)
Төлөвлөгөөний дагуу бол, Оюутолгой төсөл 2013 оны эхний хагаст багтаж ашиглалтад орох бөгөөд эхний арван жилийн хугацаанд жилд дунджаар 544 мянган тонн зэсийн баяжмал, 650 мянган унц алт, 3 сая унц мөнгө үйлдвэрлэнэ гэж тооцоолж байна. Тус компани энэ улиралд Хятадын зарим компанитай бүтээгдэхүүн худалдааны урьдчилсан гэрээ байгуулжээ. Тус компани үйлдвэрлэх зэсийн баяжмалынхаа дийлэнхийг урагш нь нийлүүлэхээр төлөвлөж байна. “Айвенхоу Майнз” компани энэ улиралд 60.5 сая ам.долларын орлого олж, 7.3 сая ам.долларын ашигтай ажилласнаа тайланд дурджээ. Ийнхүү орлоготой ажиллахад, тус компанийн охин компани SouthGobi Sands-ийн ашигтай ажиллагаа голлон нөлөөлжээ. "Айвенхоу Майнз3 компани одоогийн байдлаар Оюутолгой төсөлд 3.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байгаа бөгөөд үүний 3 тэрбум ам.доллар нь Рио Тинто-гоос олгосон хөрөнгө оруулалт юм.