Н.Энхбаярыг шалгах ажлын хэсэг томилов

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг шалгах ажлын хэсэг томилов

УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт АТГ-т давхар шалгуулахаар шилжүүлсэн билээ. Тэгвэл түүнд холбогдох хэргийг шалгах АТГ, УМБГ хамтарсан ажлын хэсгийг өчигдөр томилсон тухай “Өдрийн шуудан” сонин өнөөдрийн дугаартаа нийтэлжээ. Үүнд, ажлын хэсгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэсгийн хоёрдугаар тасгийн дарга Д.Наранбаатар, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга Л.Доржсүрэн нар ахалж, тус бүр хоёр хоёр мөрдөн байцаагчтай ажиллах юм байна.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг “Улаанбаатар таймс” сонин, Хэвлэх үйлдвэрийн хувьчилж авахдаа албан тушаалаа урвуулан ашигласан, “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр ойрын садан болох “Саятан” хочит Д.Мягмаржаргалаар дамжуулан их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр сэжиглэж байгаа аж. Гэвч Н.Энхбаяр “Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэрги йн сайдын албыг хашиж буй цагт түүний удирдлаганд буй цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй” хэмээдэг юм. Энэ нь ердөө шалгуулахгүй гэсэн шалтаг бөгөөд хууль хяналтынхан шалгаж буй хэргүүдтэй хамаатай тайлбар мэдүүлэг авахаар дуудахад очихгүй байгаа тэрбээр хууль зөрчиж буй энэ үйлдлээ улс төржүүлэх замаар саармагжуулан оролдлого хийсээр байгаа юм хэмээжээ.  

А.Зулаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж