Хүн шатаасан хүүхдүүдийг өнөөдөр шүүнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

Хүн шатаасан хүүхдүүдийг өнөөдөр шүүнэ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн  есдүгээр хорооны нутагт 20 настай охины амь насыг хөнөөж, цогцсыг нь шатаасан Ганжаргал, Ууганбаяр  нарт холбогдох хэргийг шүүх хурал  өнөөдөр  12.00 цагт  Баянзүрх дүүргийн шүүхэд   болно. Шүүх хуралдаанд даргалагч шүүгчээр Ч.Отгонбаяр, Г.Мижиддорж, өмгөөлөгчөөр Б.Ганбаатар, Г.Хишигжаргал, Б.Баясгалан, Н.Лхагвацэрэн нар оролцох юм байна.

Тэднийг Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.7, 91.2.11-т зааснаар буюу  шунахай сэдэлтээр, уулгалан довтлох,  дээрэмдэх замаар, урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар  хүний амь хөнөөсөн, 153.2-т зааснаар буюу  бусдын эд хөрөнгийг гэмтээсэн, энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэх үндэслэлээр буруутгаж байгаа. Хэрэгт яллагдагчаар татагдсан Ганжаргал, Ууганбаяр нар нь  хоёул 16 настай. Одоогийн мөрдөгдөж буй эрүүгийн хуулиар  насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд өгөх ялын дээд хэмжээ 15 жил байдаг аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж