Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлал маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлал маргааш эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн урилгаар  дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 3-ны өдрүүдэд БНХАУ-д Төрийн айлчлал хийх гэж байгаа юм. Уг айлчлалын бүрэлдэхүүнд Монголын талаас УИХ-ын дэд дарга, Монгол Хятадын парламентын бүлгийн дарга Г.Батхүү, Гадаад харилцааны яамны сайд Г.Занданшатар, БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр болон УИХ-ын хэд хэдэн гишүүд, гол гол яамдын төлөөлөгчид багтаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 28-ны өдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотай Бээжин хотод уулзах бөгөөд Төрийн айлчлалын гол угтах ёслол нь ирэх тавдугаар сарын 1-ний өдөр Шанхай хотод болох ажээ.

Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Шанхай хотноо зохиогдох олон улсын экспогийн нээлтэд оролцох бөгөөд БНХАУ-ын зүүн хойд хэсэгт орших Жилинь муж улс, ӨМӨЗО-нд зочилох юм байна. Тус айлчлалын үеэр ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод Монголын соёлын өдрүүд зохиогдох бөгөөд Бээжин хотод Монгол Хятадын бизнесийн форум болно. Ерөнхийлөгчийг дагалдан явах бизнес эрхлэгчдийн бүрэлдэхүүнд Монголын 40 гаруй компанийн төлөөлөгчид багтаад байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж