Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

“Эх оронч” аймаг

Эх орныхоо газар шороо, тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан олон аавын хөвгүүдийн нэг нь Баянхонгор аймгийн Богд сумын уугуул Монгол улсын хилчин баатар Норпилын Жамбаа билээ. Монголын эрэлхэг зоригт хүү Н.Жамбаагийн цагаан боржин чулуугаар урласан гэрэлт хөшөөг тус аймагт босгон мөнхжүүллээ.  Баянхонгор аймгийн төр захиргааны ордны өмнөх төв талбайд 1976 онд тусгаар тогтнолын багана, 2006 онд Үндсэн хуульд зориулсан гэрэлт хөшөө зэргийг босгосон юм. Мөн тус аймаг Монголын түүхийн хуудаснаа тэмдэглэгдсэн нэн чухал үйл явдал болох Манай эриний 1197 он буюу Их Монгол улсаа нэгтгэхийн төлөөх их тэмцлийн өмнөхөн үед эзэн богд Чингис хаан Баруун наймануудыг байлдан дагуулж тус аймгийн Заг-Байдрагийн “Хүрэн бэлчир” хэмээх газарт цэрэгээ засаж хоноглож байсныг Монголын нууц товчоонд тов тодоор тэмдэглэсэн байдаг. Энэхүү түүхэн ач холбогдлыг үнэлж Хүрэн бэлчирт Чингис хааны гэрэлт хөшөөг есөн өрлөг  жанжны хамт мөнхжүүлэн босгосон юм.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж