
Харин саяхан facebook-ийн сүлжээнд мань хүний нэрээр нэрлэгдсэн шинэ хуудас нээгджээ. “Лувсанням Гантөмөр, 1973 оны хоёрдугаар сарын 26-нд төрсөн. Японы Сендай их сургуулийг төгссөн” хэмээн япон, англи, монголоор танилцуулга бичсэн түүний зурагтай FB-ийг өөрийг нь гайгүй сайн мэддэг хүн нээсэн бололтой. Харин өнөөг хүртэл FB-гээ нээлгэж амжаагүй байсан Лу.Гантөмөр гишүүн нэлээд сандарчихсан найзуудаасаа “Хүүе, чи намайг FB-д бүртгүүлсэн үү?” хэмээн сураглаж явна. Нэгэнт л “Лувсаннямын Гантөмөр” нэртэй FB хаягны эзэн интернетийн орчинд түүнээс түрүүлээд төрчихсөн, эрхийг нь авчихсан /бүр түүнийг дагаж, найзаар бүтгэсэн хүний тоо аль хэдийн 1400 гарчихсан байна/ болохоор мань одоо өөр л хаяг нээх хэрэгтэй болж дээ, яана даа.