Лу.Гантөмөр “брэнд”-ээ алдав

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

Лу.Гантөмөр “брэнд”-ээ алдав











УИХ-ын гишүүн Л.Гантөмөр яагаад Лу.Гантөмөр нэртэй
болсныг мэдэх үү. Түүнийг Улаангомын 10 жилд сурч байхад ангид нь гурван
Гантөмөр байсан гэсэн. Хоёр нь Л овогтой. Тиймээс ангийнх нь багш хооронд
ялгахын тулд Лувсанням гуайн хүүг Лу.Гантөмөр гэж бичдэг байжээ. Тиймээс мань
хүн одоо УИХ-ын гишүүн болсон ч түүнээсээ салах дургүй. Найзууд нь ч хүртэл
Лу.Ганаа гэж дуудддаг.

Харин саяхан facebook-ийн
сүлжээнд мань хүний нэрээр нэрлэгдсэн шинэ хуудас нээгджээ. “Лувсанням
Гантөмөр, 1973 оны хоёрдугаар сарын 26-нд төрсөн. Японы Сендай их сургуулийг
төгссөн” хэмээн япон, англи, монголоор танилцуулга бичсэн түүний зурагтай 
FB-ийг
өөрийг нь гайгүй сайн мэддэг хүн нээсэн бололтой. Харин өнөөг хүртэл
FB-гээ нээлгэж
амжаагүй байсан Лу.Гантөмөр гишүүн нэлээд сандарчихсан найзуудаасаа “Хүүе, чи
намайг
FB
бүртгүүлсэн үү?” хэмээн сураглаж явна. Нэгэнт л “Лувсаннямын Гантөмөр” нэртэй
FB хаягны эзэн
интернетийн орчинд түүнээс түрүүлээд төрчихсөн, эрхийг нь авчихсан /бүр түүнийг
дагаж, найзаар бүтгэсэн хүний тоо аль хэдийн 1400 гарчихсан байна/ болохоор
мань одоо өөр л хаяг нээх хэрэгтэй болж дээ, яана даа.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж