“Мөнх тэнгэрийн бичиг”-ийг толилуулна

Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

“Мөнх тэнгэрийн бичиг”-ийг толилуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан зохион байгуулж буй "Мөнх тэнгэрийн бичиг" нэртэй түүхэн бичгийн соёлыг харуулсан нэгэн өвөрмөц үзэсгэлэнгийн нээлт маргааш болно. Уран зургийн галерейд арваннэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд үргэлжлэх эл үзэсгэлэнг Монголын анхны төрт улс байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойд зориулжээ. "Мөнх тэнгэрийн бичиг" уран бичлэгийн үзэсгэлэнд эртний хаадын монгол бичгээр үйлдсэн захидал, тэдний хэрэглэж байсан тамганы дардас, “Алтан товч”, “Эрдэнийн товч” зэрэг түүхт бүтээлийн бичвэрүүд, хаад ноёдын угийн бичиг зэрэг үнэт ховор  үзмэрүүдийг нийтийн хүртээл болгох  аж. Түүнчлэн Ватиканы архиваас манай улсад саяхан шилжүүлэн өгсөн Монголын Эзэнт гүрний Их хаан Гүюгээс 1246 онд Ромын Пап IV Инносентэд илгээсэн захидал, Ил-хан Абагын "Үг мину" зарлиг 1267 эсвэл 1279 он, 1290 онд  Ил-хан Аргунаас Ромын Пап IV Николаст илгээсэн захидал, 1302 онд Ил-хан Газанаас Ромын Пап VIII Бонифаст илгээсэн захидал зэргийг анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлэх болно.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж