
Раллигийн дэлхийн аваргын сүүлчийн гараа Уэльсийн нутгаар боллоо. Энэ гараанд “Форд” багийн Яри Матти Латвала түрүүлсэн ч дэлхийн аварга цолыг “Ситреон” багийн эрхэм хүртлээ. Сүүлчийн өдөр ялагч тодроосой гэж олон хүн хүсч байсан байх. Гэвч баасан гаригт аваргын төлөө өрсөлдөж байсан Микко Хирвонений машины хөдөлгүүр эвдэрснээр тэрбээр уралдааныг орхихоос өөр аргагүй байдалд хүрсэн юм. Ингээд Лёб аварга авах нь бараг тодорхой болсон. Удалгүй Лёбын машины радиотор нь эвдэрснээр дүрмийн дагуу тэр мөн уралдаанаа дуусгасан. Уэльсийн гарааны ялагчаар тодро боломж “Форд” багийн Латвалад үлдсэн. Түүнтэй өрсөлдөхүйц хэмжээний лидерүүд замаас гарсан учраас тэр сүүлчийн өдөр давуу байдлаа л хадгалах ёстой байлаа. Энэ даалгавраа ч амжилттай биелүүлснээр 470 өдрийн дараа гарааны ялагчаар дахин тодорлоо. Латвала карьераа Их Британийн гран-пригаар эхлүүлж байсан бөгөөд 10 дахь жилдээ энэ замд уралдаж ийнхүү түрүүллээ. Гэхдээ энэ өдрийн гол баатар нь Латвала биш Лёб яах аргагүй мөн. Тэрбээр найм дахь удаагаа раллигийн ДАШТ-д түрүүлснээр авто болон мотоспортын түүхэнд ижил амжилтаар домог болсон Михайл Шумахер, Валэнтино Росси нараас илүү гарч чадлаа. Энэ удаагийн ДАШТ-ийг Лёб 222 оноотой тэргүүлсэн бол Хирвонэн 214 оноогоор удааллаа.
Score Studio