“Big Bowling Tour-2011” боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

“Big Bowling Tour-2011” боллоо

Монголын боулинг сонирхогчдын холбоо, “Big Bowling” төвтэй хамтран зохион байгуулдаг Монголын боулинг сонирхогчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “Big Bowling Tour-2011” клубуудын аварга шалгаруулах тэмцээний финал шатны тоглолтууд болж, аваргууд тодорлоо. Тэмцээний шилдэг найман баг нийт гурван тойргоос цуглуулсан оноогоор финалын шатанд шалгарсан бөгөөд хоёрдугаар тойргийн аварга “Монгол Даатгал” компанийн “Bowling Power” клубын тамирчид тэмцээний аваргаар тодорчээ. Харин нэг болон гуравдугаар тойргийн аварга “Big Entertainment” компанийн “Big Bowling” клубын I  багийн тамирчид мөнгөн медаль хүртсэн бол “Top Floor” компанийн “Мишээл” клубын тамирчид хүрэл медалийн эзэд болжээ. Мөн “Big Bowling” клубын II багийн тамирчид, “Green Strike’s” клубын II багийн тамирчид шагнал байрт шалгарсан байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж