Жастин Бибер автобусаар аялав

Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

Жастин Бибер автобусаар аялав

Тоглолтоос тоглолтын хооронд онгоцоор нисдэг дуучин Жастин Бибер Лондоны алдарт улаан автобусанд сууж, хотоор аялсан гэнэ. Тэрбээр задгай дээвэртэй, хоёр давхар улаан автобусыг ганцаараа хөлсөлжээ. 17 настай дуучин Жастин Бибер “Under The Mistletoe” хэмээх зул сарын баярт зориулсан цомог гаргахаар Лондон хотноо очсон гэнэ. Тэрбээр мөн Британийн телевизийн “ITV” сувагт хүндэт зочноор уригджээ. Мэрай гэгч бүсгүй 17 настай дуучныг хүүхдийнхээ эцэг гэж шуугиан дэгдээсэн бөгөөд хүүхдийнхээ эцгийг тогтоолгоход бэлэн гэж мэдэгдсэн юм. Гэвч Жастин Бибер үүнийг үгүйсгэж, камерт өртөхгүйг хичээн Лондон хотоор зугаалж яваа аж.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж