“Нюанс”-ийн “Анжелина” клиптэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

“Нюанс”-ийн “Анжелина” клиптэй боллоо

Поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Нюанс” хамтлагийн шинэ клип гарлаа. Тэд ирэх арванхоёрдугаар сарын 6-нд 10 насныхаа төрсөн өдрийн баярыг фэнүүдийнхээ хамт тэмдэглэх гэж буй.

Тэдний 10 насны төрсөн өдрийн хүндэтгэлийн тоглолтод өнгөрсөн хугацаанд туурвисан дөрвөн цомог, 100 уран бүтээл, 20 клипнийхээ дээжээс шилдэг, хит дуунуудаа өргөн барих юм байна. Тоглолтынхоо өмнө шинэ клипээрээ үзэгчдэд бэлэг барина хэмээн мэдээлж байсан.

Тэгвэл “Нюанс” хамтлагийн “Анжелина” дууны клип өнөөдрөөс телевизээр гарч эхлэх нь ээ. 


Тэдний шинэ клипэд мисс Х.Бадамгэрэл тоглосон байна. “Анжелина” дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж