
ТОП-20 индекс 20990.86 нэгжид хүрч өмнөх өдрөөс 14.67 нэгжээр буюу 0.07% буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 229.5 тэрбум төгрөг болсон байна.
2011 оны үнэт цаасны 219 удаагийн арилжаагаар 109.2 сая ширхэг хувьцааг 96.7 тэрбум төгрөгөөр, 2.2 сая ширхэг Засгийн газрын бондыг 221.0 тэрбум төгрөгөөр, 430.9 мянган ширхэг компанийн бондыг 4.3 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 322.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
1995 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 4092 удаагийн арилжаагаар 853.3 сая ширхэг үнэт цаас арилжиж, 799.6 тэрбум төгрөгийн /гүйлгээний үнийн дүнд засгийн газрын болон компанийн бондын гүйлгээний хэмжээг нэмэгдүүлж авав/ гүйлгээ хийсэн байна.