МАХН-ын төлөөлөл Х.Тэмүүжин гишүүнтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

МАХН-ын төлөөлөл Х.Тэмүүжин гишүүнтэй уулзлаа

МАХН-ын дарга Н.Энхбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нар аравдугаар сарын дундуур хэвлэлийн бага хурал хийлгэж, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн байр суурь, өмч хөрөнгийн талаар мэдэгдэл гаргасан билээ. Мэдэгдлийнхээ дагуу тэд Ц.Нямдорж сайдын ёс зүйтэй холбоотой асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжин, Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайхан нарт хандаад байсан юм. Сая МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжинтэй уулзаж, мэдэгдлийн хүрээнд хийж буй ажлын явц байдлын талаар тодрууллаа. Түүнд Х.Тэмүүжин гишүүн “Мэдэгдэл дээр ажиллаж байгаа. Ажил явж байна” гэсэн хариу өгчээ.
Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж