
Р.Ганбаатар нь 2009 оны 12 дугаар сарын 29-ний шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын тавдугаар багийн нутаг Наранбулаг гэдэг газар өөрийн хамтран амьдрагч Ч-г зодож танхайран биед нь хүнд гэмтэл учруулж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлджээ. Мөн Р.Ганбаатар нь дангаар болон бүлэглэж, шунахай сэдэлтээр нийт таван удаагийн үйлдлээр 14 адууг хулгайлж, бас бусдын морийг итгэл эвдэх аргаар залилж мэхлэн хохирогч тус бүрт бага бус хэмжээний хохирол учруулан, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийж оргосон гэмт хэргийг тус тус үйлдсэн аж. Түүнчлэн хуралдаанаар А.Аманжол, К.Куланбай нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар шинэчлэн хэлэлцүүлэхээр тогтсон байна.
Мөн хуралдаанаас Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрахад Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Тэргүүн түшээ” зэрэг дэв олгуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.