Леброн Жеймс Лондонд хичээл заав

Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

Леброн Жеймс Лондонд хичээл заав

NBA-ын супер оддын нэг Леброн Жеймс өчигдөр Их Британийн нийслэлд хүрэлцэн иржээ. Тэрбээр Лондонгийн сагсан бөмбөгийн сургуулиар зочилж, залуу тамирчидтай туршлагаасаа хуваалцсан байна. Сагсан бөмбөг сонирхогч америкчуудын хувьд 2011-2012 оны NBA-ын улирлын эхлэхийг тэсэн ядан хүлээж байгаа. Тэд эздүүд болон тоглогчдыг тохиролцоонд хүрэхийг хүлээн улирлын тоглолтуудыг үзэж чадахгүй байгаа билээ. Гэхдээ энэ нь бусад орны хөгжөөн дэмжигчдийн хувьд таатай боломж олгож байна. Ажил хаялт зарлаад байгаа од тоглогчид дэлхийн бусад хотоор аялж, сагсан бөмбөгийн спортыг сурталчлан дэлгэрүүлж байна. Тэдний нэг нь Леброн Жеймс. Тэрбээр Лондонд 200 гаруй сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залууст ур чадвараа “гайхуулжээ”. Хоёр метр гурван см өндөртэй, 113 кг жинтэй, жижиг довтлогчийн байрлал тоглодог Жеймс энэ зуны турш олон хотуудаар аялсан юм. Тоглогчид болон эздүүд долдугаар сарын 1-нээс хойш шинэ ерөнхий гэрээг байгуулах гэж 23 удаа уулзалдсан боловч ямар нэгэн үр дүнд хүрэлгүй өдийг хүрсэн. Харин Монголын цагаар өнөө шөнө багийн эздийн явуулсан шинэ гэрээний саналд тоглогчдын холбоо хариу өгөх ёстой. Хэрэв тоглогчид саналыг хүлээн авбал арванхоёрдугаар сарын 15-нд шинэ улирал эхлэх боломжтой болно. Хэрэв шинэ гэрээ хийгдвэл Леброн Жеймс болон бусад олон тоглогчид Европ тивийг орхиж, АНУ-ыг даруй зорих юм.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж