Хориг тавьсныг дэмжсэнээ илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Хориг тавьсныг дэмжсэнээ илэрхийлэв

Швейцарийн Холбооны Улсын Элчин сайд ноён Блейз Годе Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзалт хийлээ. Уулзалтаар Швейцарь Улс нь банк, санхүү, жижиг дунд үйлдвэр, аялал жуулчлал өндөр хөгжсөн, хүн амын амьжиргааны түвшингээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг гэж Монгол Улс үздэг. Иймээс Швейцарийн эдийн засгийн бодит сонирхлыг Монголд бий болгож, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзлэлтэй байгаагаа Ерөнхийлөгч онцолж байв.
Монгол Улсад энэ жил тохиолдсон байгалийн гамшигт өртсөн малчдад зориулж Швейцарийн Холоооны Улсаас 500,000 шв франкийн /650 орчим сая төгрөг/ буцалтгүй тусламж үзүүлсэнд талархаж байгаагаа хэлээд энэ оны нэгдүээр сард Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон тухайгаа дурдаж, Давосын чуулга уулзалтын хүрээнд явагдсан бүсийн ээлжит уулзалтыг Монгол Улсад хийх санал дэвшүүлсэн бөгөөд ДЭЗЧУ-ын үндэслэгч гүйцэтгэх дарга Клаус Швабыг Монгол Улсад урьснаа дурдсан юм.
Уулзалтын үеэр Элчин сайд Блейз Годе Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялын эсрэг хориг тавьсанд Щвейцарь Улс талархаж байгаагаа илэрхийлээд өнгөрсөн 2 дугаар сард болсон “Цаазаар авах ялын эсрэг дэлхийн 4 дүгээр чуулган”-нд Монгол Улсын Ерөнхийлөгч бие төлөөлөгчөө илгээж идэвхитэй оролцсонд баяртай байгаагаа хэлээд, хоёр орны хамтын ажиллагааг улм өргөжүүлэхэд идэвхитэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцоллоо.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж