
Сэтгэлдээ би яаж ойлгуулах вэ?
Сэвтээж боломгүй нандин хайр минь
Чамд би яаж хэлэх вэ?
Дурлал чи надаас юу хүснэ вэ?
“Зөрлөг” киноны дууг зүрхэнд хүртэл амьдруулсан дуучин Daisy хөл хүнд болжээ. Цөөн хэдхэн сарын дараа амаржих дуучин бүсгүй дөрөв дэх үрийнхээ зулайг үнэрлэхээр хоног тоолон хүлээж суугаа нь лавтай. Дуучин Daisy-г манай шилдэг хөгжимчдийн нэг Гангийн гэргий гэдгийг хэлүүлэх юун. Хосууд гурван хөөрхөн охинтой бөгөөд хамгийн бага нь хоёр ой өнгөрч яваа бяцхан гүнж бий. Гэхдээ л хосууд гурван охиноо дүүтэй болгохоор шийджээ. Хөл хүнд байхдаа хөөрхөн харагддаг Daisy өнгөрсөн баасан гаригт болсон Хаан банкны “Баярлалаа” шоу тоглолтод оролцож, ая дууны мэндчилгээ хүргэсэн юм. Ганг, Daisy хоёртоо баяр хүргэе.
М.Урин