Ж.Наранцацралт агсныг дурслаа

Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

Ж.Наранцацралт агсныг дурслаа

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жанлавын Наранцацралт харамсалтайгаар ертөнцийн мөнх бусыг үзсэнээс  хойш яг дөрвөн жил өнгөрлөө. Энэ өдрийг нь тохиолдуулан  Ж.Наранцацралт агсныг Дундговьчууд, түүний  төрөл төрөгсөд хүндэтгэн дурсч, Мандалговийн төв дэх нэрэмжит цэцэрлэг дэх хөшөөнд нь хүндэтгэл үзүүллээ.  Мөн Ж.Наранцацралт агсны хань Алтанцэцэг, хүү Н.Соёмбо нар Сайнцагаан сумын зургаан цэцэрлэгийн 1000 хүүхдэд бэлэг гардуулж,  “Наранцацралт сан”-гийн дэргэд “Эрүүл ирээдүй” сурагчдын клуб байгуулсныг албан ёсоор нээв.

Тэрчлэн “Наранцацралт сан”-гаас эрхлэн зохион байгуулсан гавьж н.Гантөмөр, яруу найрагч  Ш.Гүрбазар нар оролцсон лекцийг Мандалговь хотын иргэдэд сонирхуулсан юм.

С.ПҮРЭВСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж