
Оросын “Премьер-Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү хамгийн сүүлд Гавьяат жүжигчин С.Жавхлантай хамтран “Миний нууц хүү” жүжгийн дууг дуулсан бол түүний дараагийн дуэт нь “Anemone” хамтлагийн охид байх гэнэ. Б.Амархүү продюсер Ц.Чулуунбатын авьяаслаг таван охинтой хамтран нэгэн шинэ уран бүтээл хийхээр тохиролцсон сурагтай. Энэ талаараа тэрбээр “Монголынхоо уран бүтээлчидтэй хамтран аль болох олон уран бүтээл хийхийг хүсч байна. “Anemone” хамтлагтай хамтран ажиллах талаар ярилцаж байгаа. Миний монгол дуугаар дагнан гаргах шинэ цомог удахгүй та бүхний гарт очих болно гэдгийг хэлэхэд таатай байна” гэв.
М.Урин