
Сирийн нийслэлд саваа мод хутгаар зэвсэглэсэн ерөнхийлөгч Башар Ассадын талынхан Саудын Элчин сайдын яаманд дайран орж сүйтгэсэн байна. Арабын лигийн гишүүн орнууд Сирийг тус байгууллагын гишүүнээс түр хугацаагаар түдгэлзүүлсний дараа Ассадын талынхан зохион байгуулалтай ийм арга хэмжээг явуулж байна.
Өмнө нь Саудын Араб Сириэс элчингээ татаж, сөрөг хүчинтэй хэл амаа олохыг Башар Ассадаас шаардсан байлаа. Дамаскаас 330 км-ийн зайтай Латаки мужид Ерөнхийлөгчийн талынхан Франц ба Туркийн консулын газар руу дайран оржээ.
Ш.Мягмар"Ардын эрх" сонин