
Олимпийн наадмын хүрэл медальт, Азийн аварга, Гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит жүдо бөхийн өсвөрийн үеийн тэмцээн Эрдэнэт хотын “Хангарьд палас”-т болох гэж байна. Өсвөрийн жүдочдын барилдааны ур чадвар, арга барилыг сайжруулах, жүдо бөхийн спортыг залуучуудын дунд дэлгэрүүлэх, тамирчдын залгамж халааг бэлтгэх зорилготой тус тэмцээн энэ сарын 15, 16 буюу маргааш, нөгөөдөр хоёр өдөр болох юм. Тэмцээн 27, 30, 34, 38, 42, 46, 50, 55, 60, 66, 73, -81, +81 кг гэсэн 13 жингийн ангилалд медалийн эздийг тодруулах ажээ.
С.Цэлмэг