Онлайн тоглоомын Steam хакердуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

Онлайн тоглоомын Steam хакердуулжээ

Нийтдээ 35 сая хэрэглэгчтэй гэгддэг онлайн видео тоглоомын Steam үйлчилгээ хакеруудын халдлагад өртжээ. Тус тоглоомын сайтад Skyrim, LA Noire болон Modern Warfare 3 олон мянган тоглоом байдаг ба хүмүүс онлайнаар тоглох, хоорондоо чатлах, тоглоом татаж авах зэрэг үйлчилгээ авдаг аж.

Steam үйлчилгээний эзэмшигч нь Valve компани бөгөөд тус компанийнхан хэрэглэгчдээсээ уучлал гуйсан байна.

Тэд “Хакерын халдлагад өртөж, үйлчилгээ тасалдсан хэрэглэгчдээсээ уучлал хүсье. Одоогоор хэрэглэгчдийн ID болон кредит картны мэдээлэл алдагдсан гэх нотолгоо байхгүй байна. Тиймээс та бүхэн өөрсдийн нууц үгээ солин хэвийн үйлчилгээ авах боломжтой. Мөн кредит картны болон хувийн мэдээллээ Valve-ын серверээс устгаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг санал болгое.

Бид дахин ийм халдлагад өртөхгүй байх талаар анхаарч, хамгаалалтаа чангаруулж ажиллах болно” гэжээ.

Н.Наран

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж