Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны зарлигийн дагуу дайнд оролцсон ахмад дайчдад орон сууц гардуулахаар болсон. Энэ хүрээнд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамныхан ахмад дайчдад орон сууц олгох асуудлыг хариуцан хэрэгжүүлж байгаа. Орон сууцны дэмжлэгт хамрагдах ахмад дайчдын судалгаагаар 1620 ахмад дайчинд байр олгох жагсаалт гарч, дайн, байлдааны төрлөөр нь болон насны эрэмбийн дагуу дараалал тогтоон орон сууц олгох ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Харин энэ сард багтаан 84 ахмад дайчинд байр олгох юм байна. Эдгээр дайчид нь баруун хилийн тулгаралтад оролцож байсан хүмүүс юм байна.
"Улс төрийн тойм" сонин