“Монгол хүн-2020” хэлэлцүүлэг БГД-т өрнөв

Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

“Монгол хүн-2020” хэлэлцүүлэг БГД-т өрнөв

“Монгол хүн-2020” хэлэлцүүлгийг өнгөрсөн бямба гарагт Баянгол дүүрэгт зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Энхболд, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Нийслэлийн Ардчилсан намын дарга, Ш.Түвдэндорж, ҮЗХ-ны гишүүн С.Одонтуяа болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Монгол хүн 2020” хэлэлцүүлэг улс орны хэмжээнд зохион байгуулагдаад үндсэндээ дуусч байна. Өнөөдөр уг хэлэлцүүлгийг Баянгол дүүрэгт зохион байгуулж, тус дүүргийн  иргэд дүүргийнхээ ахуй амьдрал, болож бүтэхгүй байгаа зүйлийг дүүргээсээ эхлээд нийслэлийн хэмжээнд хэлэлцэж байгаад таатай байна. Баянголчуудад бахархах зүйл олон бий. Үүний нэг нь ардчилсан Ерөнхиийлөгчийг 55,7 хувиар гаргаж байсан ардчилсан дүүргүүдийн нэг. Энэ утгаараа Ардчилсан нам энгэртэй одонтой биш сэтгэлдээ одтой хүмүүсийн нэгдэл юм” гэлээ.  

Ажилтай, орлоготой, Аюулгүй орчинтой, Эрдэм боловсролтой, Эрүүл чийрэг, Эрх чөлөөтэй Монгол хүн таван салбар хэлэлцүүлэгт нийт 500 гаруй иргэн оролцож, дүүрэгтэй болоод нийслэлд тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн юм.

Тус дүүрэг нь хүн амын нягтралаараа нийслэлд дээгүүрт ордог. Энэ үүднээсээ эрүүл аюулгүй амьдрах орчин тус дүүрэгт үндсэндээ үгүй болсон, хүн амын нягтралаа дагаад, архидан согтуурах, элдэв төрлийн гэмт хэрэг гарах явдал их байгаад иргэд сэтгэл зовиндогоо  хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан. 

Мөн төрийн алба төрөл садны алба болсон. Ардын намын л хүн биш бол төрийн байгууллагад ажил олддогүй, хороо, баг болгонд өөрсдийн торон сүлжээг бий болгож намын дэргэдэх байгууллагуудаараа мөнгө босгодог зэрэг төрийн албаны ялзарсан тогтолцоо тус дүүрэгт хэдийнэ бэхжсэнийг иргэд хэлж байлаа. 

Өнгөрсөн онд тус дүүрэгт 55 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн нь иргэдэд өгөөжөө өгөөгүй, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгө очих эзэндээ очдоггүй, танил талаараа хэдхэн хүний гарт очдог зэрэг иргэдийн эдийн засгийн эх чөлөөг боомилсон асуудал их байдгийг мөн хэлж байв. Энэ нь нийслэлийн хэдэн зуун тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт иргэдэд хүрэх өгөөмж муу байгааг гэрчилж байгаа юм. Уг асуудал нь дан ганц дүүргийн  асуудал ч биш нийслэлийн асуудал. Учир нь нийслэлийн хүн амын даац гурав дахин ихэссэн. Тиймээс нийслэлийн эрх зүйн байдлын асуудлыг даруй өөрчлөх хэрэгтэй гэдийг Баянголчууд онцоллоо.


Г.Дарь  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж