Иргэний нийгмийн цөм– 999 ажлаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Иргэний нийгмийн цөм– 999 ажлаа эхэллээ

Тавантолгойн ашиглалтад оролцохоор
Монголын компаниуд хамтран “Монгол 999” консорциум байгуулж байгаагаа
мэдэгдсэн. Тэднээс гаргасан дэлгэрэнгүй мэдээллийг бид хүргэж байна.

Жагсдаг
нь иргэний  нийгэм үү, эсвэл бүтээдэг нь үү ?

Иргэний нийгмийн
тухай ихээхэн гаж ойлголт монголд тогтсон байдаг. Үүнийг ил тод хэлж
шүүмжилдэг, үүнийхээ төлөө ТББ, элдэв хөдөлгөөнийхэнд адлагддаг хүн бол
улс төр судлаач Б.Дэлгэрмаа билээ. Тэрээр саяхан “Дуусдаггүй яриа”
нэвтрүүлэгт оролцож байхдаа “Иргэний нийгмийг бүрдүүлэгчид нь Нэгд-
хувийн хэвшлийнхэн, Хоёрт- улс төрийн намууд, Гуравт – олон нийтийн
мэдээллийн хэрэгслүүд, Дөрөвт – сонирхлын бүлгүүд буюу ТББ, хөдөлгөөн,
эвсэл юм” гэсэн сонгодог онолыг сануулав.  
    Иргэний нийгмийн нэр
барьж дөвчигнөдөг зүсэн зүйлийн ТББ, хөдөлгөөн, нийгэмлэг, сан, эвсэл
холбоодоос нийгэм залхаж байна. Яагаад гэвэл тэд бодитой юу ч хийдэггүй.
Ард түмэн иргэдийн нэр барьж, шантааж хийх замаар мөнгө олох гэж
жагсдаг, өлсдөг нь олонд тодорхой болсон. Өдийг хүртэл монголчууд
иргэний нийгмийн цөм болсон хувийн хэвшлийнхнээ цаг үргэлж гадуурхаж, ад
шоо үзэж, “дайсан” мэтээр харьцаж иржээ. Бизнес эрхлэдэггүй л бол
“иргэн” юм шигээр ойлгох дөхсөн байна.
Өндөр хөгжилд хүрсэн нэг ч
улс хувийн хэвшлийнхнээ гадуурхаж, үл тоож хөгжөөгүй. Тэдний хүчээр л
сайхан нийгмийг цогцлоосон. Хөөрхий, монголын хувийн хэвшлийнхэн өнөөг
хүртэл тэвчээртэй суусаар, ажлаа хийсээр иржээ. Тэд бол жинхэнэ баялгийг
бүтээгчид, иргэдийн хамгийн бодит хэрэгцээ болсон ажлын байр, цалин
орлогыг бий болгогчид. Энэ улсын төсвийг татвараараа бүрдүүлэгчид.
Улсынхаа хөгжлийг ойртуулагчид, ачааг нуруундаа үүрэгчид билээ.
     
Тийм ч учраас хувийн хэвшлийнхнийг иргэний нийгмийн цөм, гол хүчин гэж
үздэг ажээ. Тэгвэл өчигдрөөс монголын иргэний нийгмийн цөм – эх орныхоо
хөгжил цэцэглэлтийн төлөө нэгдэн нийлж, том төсөл хэрэгжүүлэхээр
шийдэхээр хуран цуглалаа.

“Монгол 999”
“Монгол 999”
Үндэсний компаниудын нэгдэл хэмээх нэр дор цуглахдаа тэд “Тавантолгойн
нүүрсний ордын ашиглалтыг монголын үндэсний компаниуд гардан гүйцэтгэх
боломжийг нээх, ашиглалтад биечлэн оролцох” гэсэн зорилтыг дэвшүүллээ.
“Монголчууд
хамтдаа бүтээж чадна!” хэмээн уриалж байгаа хувийн хэвшлийнхэн тэдний
санаа, дэвшүүлж байгаа төсөл хэрэгжих юм бол:
Монголын баялгийг
монгол хүн боловсруулж, бүх ашиг Монголдоо үлдэх болно. Хуваарилагдсан
ногдол ашгийн 70 хувиас доошгүй нь монголын эдийн засагт орно.
Монголчууд
дэлхийн хэмжээний том төслийг бие даан хэрэгжүүлэх чадвар, дадал сууж,
ажлын байр эрс нэмэгдэн, ДНБ, хүн амын цалин орлого эрс дээшлэнэ
Монгол
хүний үндэсний бахархал өсч, үнэлэмж нэмэгдэх болно
Монголын бизнес,
эдийн засгийн орчин дэлхийн харилцаанд эн тэнцүү эрхтэйгээр нэгдэн
нийлж интеграцичилагдна гэдэгт итгэл төгс байгаа ажээ.
Ерөнхий сайд
С.Батболд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахад үндэсний компаниудыг
хамтран оролцохыг уриалсныг Монголын татвар төлөгчид, үйлдвэрлэгчид,
бизнес эрхлэгчид талархан хүлээн авсны үндсэн дээр “Монгол 999+”
Үндэсний компаниудын нэгдэл байгуулж байгаа юм байна. Татвар төлөгч хэн
боловч энэ нэгдэлд элсэх боломж нээлттэй. Одоогоор 700 гаруй компани
нэгджээ.
Үнэндээ ч нүүрсний уурхай ажиллуулах, баяжуулах, борлуулах
нь монгол хүний олон жилийн турш хийж ирсэн ажил. Энэ салбарт хангалттай
туршлага, дадал чадварыг үндэсний мэргэжилтнүүд хуримтлуулсан. Тийм
учраас үндэсний хөрөнгө оруулагчид “Монгол 999+” -д нэгдэж Тавантолгойг
ашиглах операторын сонгон шалгаруулалтад оролцохоор бэлтгэж байна.
Тавантолгойн ашиглалтад оролцох саналаа одоогийн байдлаар Бразилийн
“Вале”, Энэтхэгийн “Жиндал Стил энд Пауэр”, БНСУ-ын КОРЕС консерциум,
АНУ-ын “Пибоди Энержи” – БНХАУ-ын “Шинхуа Энержи” хамтарсан консерциум,
Японы “Сожиц” консерциум, Швейцари-Австралийн “Экстрата” компани, ОХУ-ын
“Оросын төмөр зам” нийгэмлэг, БНХАУ-ын “Эрдос Чинглон Коул” групп
ирүүлээд байгаа. “Монгол 999+” Үндэсний компаниудын нэгдэл тэдэнтэй ижил
нөхцлөөр өрсөлдөнө.
“Монгол 999+” Үндэсний компаниудын нэгдэл орд
газрын ашиглалтыг төр – иргэн – үндэсний үйлдвэрлэгчид гэсэн гурвалсан
холбоогоор зохицуулж, хэрэгжүүлэх үзэл баримтлалыг дэвшүүлж байгаагаараа
онцлог юм. Энэ нь нээлттэй тунгалаг засаглал, ил тод байдлыг дээд
зэргээр хангасан ҮНДЭСНИЙ ТӨСӨЛ байх болно.
Тэдний саналыг сонссон
хүмүүст хамгийн түрүүн төрж байгаа эргэлзээ нь “0,5-2 тэрбум долларын
урьдчилгаа төлбөр төлөх” гэсэн болзол ажээ. “Монгол 999+” Үндэсний
компаниудын нэгдэл бусдын адил энэ болзлыг ханган биелүүлэх нөхцлөөр
шалгаруулалтанд оролцох бөгөөд ямар нэгэн хөнгөлөлт, давуу эрх энэ
тэрийг шаардахгүй гэнэ.
“Та нарт том ордыг ашиглахад шаардагдах
хөрөнгө байгаа юу?” гэсэн асуултанд тэд “Тавантолгойн ашиглалтанд
оролцохоор саналаа ирүүлсэн аль ч талд төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах
бүрэн хэмжээний хөрөнгө бэлэн байхгүй. Тэд ч, бид ч шаардлагатай мөнгийг
хөрөнгийн  зах зээл дээрээс татна. Ашиг олох төсөл л байвал дэлхий
даяар сул мөнгө хөвж яваа. 2 тэрбум доллар бол Тавантолгойгоос олж болох
ашгийн 1 хувь ч хүрэхгүй мөнгө юм. Бусдын чаддагийг монгол хүн яагаад
чадахгүй гэж” хэмээн итгэл төгс хариулж байна.
Монголын баялгаар
хөрөнгийн зах зээлээс хангалттай мөнгө татаж чадсан бэлээхэн жишээнүүд ч
байна. Ховд дахь Хөшөөтийн, Өмнөговийн Овоот толгойн нүүрсний
уурхайнууд Хонгконг, Торонтогийн хөрөнгийн биржээс хэдэн тэрбум, их
наядаар яригдах хөрөнгийг татаж, бүтээн байгуулалтыг эхлүүлж чадсан.
Монголчууд ч чадахгүй гэх юу билээ.
Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд
С.Батболд Хонгконгийн Хөрөнгийн биржийн дарга Роналд Аркуллитай
уулзахдаа “Хонконгийн хөрөнгийн зах зээлд Монголын компаниудын хувьцааг
гаргах, уул уурхайн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож
худалдаалахад хөрөнгийн биржийг ашиглахыг чухалчилж” байгаагаа дурдсан
нь бидний арга замыг тодорхойлж байгаа хэрэг мөн. Р.Аркули ч “Монголын
үнэт цаасыг өөрийн биржээр дамжуулан худалдаалах” хүсэлтэйгээ
илэрхийлсэн нь болит боломж байгааг илтгэнэ. Хонгконгийн биржэд
бүртгэлтэй андеррайтер компаниуд ч гэсэн Тавантолгойн ордыг ашиглахаар
монголын компаниуд шийдвэл хөрөнгө босгох, IPO хийх ажилд нь туслалцахад
бэлэн байгаагаа мэдэгджээ.
“Монгол 999+” Үндэсний компаниудын
нэгдэлд нэгдэж байгаа оролцогч тус бүр 1 сая төгрөгийг Үндэсний төслийг
хэрэгжүүлэх дүрмийн санд оруулах юм байна. Энэ хөрөнгөөр Үндэсний
төслийг сурталчлах, хөрөнгийн бирж дээр гаргах Монгол 999+ нэгдлийн
IPO(initial public offering) хийлгэж, гадаадын нэр хүнд бүхий үнэлгээ,
шинжилгээний мэргэжилтнүүдийг ажиллуулах зэрэгт зарцуулах гэнэ.
Товчхондоо төслийг боловсруулах шатны зардлыг нээлттэй, шударга,
олонхийн оролцоотой хэлбэрээр хийх гэж зорьжээ.
Төсөлд оролцох эрх
нь нээлттэйн адил гарах, оруулсан хөрөнгөө татах эрх ч нээлттэй гэж
“Монгол 999+” Үндэсний компаниудын нэгдлийн анхны хуралдаан дээрээс
тогтлоо. Ийнхүү монголын хөрсөн дор байгаа их баялгийн нэгээхэн хэсгийг
монголчууд өөрсдөө олборлох, боловсруулах, борлуулах боломж нээгдэж
байна. ингэснээр монголчууд илүү ихээр баялгаасаа хүртэх болно. Иргэний
нийгэм жинхэнэ утгаараа хөгжиж, төрд бодит хяналтаа тавих болно.

Туслах
дүрүүдэд бус гол дүрд анхаарлаа хандуулъя

Иргэний нийгэм гэхийн
гол утга учир нь “хүмүүс хамтран нэгдэж, үзэл бодлын хүрээгээрээ өөрсдөө
зохион байгуулагдахыг” хэлдэг байна. Гол зорилго нь:     
– нийгэмд
тулгарч байгаа асуудлаар төрийн бодлогод нөлөөлөх боломжийг иргэдэд
олгох    
– нийгмийн нөөц, баялгаас жигд хүртэхэд нь иргэдэд дэмжлэг
үзүүлэх    
– нийгмийн амьдрал, хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг
иргэдэд өгөх    юм.
Энэ зорилгыг туслах дүрийн тоглогчид болох ТББ,
хөдөлгөөнүүд гэхээсээ хувийн хэвшлийнхэн нь л бүрэн төгс биелүүлж
ирсэн. Хөгжлийн жам ийм юм. Тийм учраас     гол дүрийн тог-логчиддоо
боломжийг олгох, тэднийг дэмжихийг төр ч, иргэд ч анхаармаар болжээ.    

Яг үнэндээ төр нь тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран
шийдвэрлэдэг дэг журмыг л "Иргэний нийгэм" гээд байгаа юм. "Асуудлаа
иргэдтэйгээ хамтран шийдвэрлэх" гэсэн энэ богинохон өгүүлбэрт л хамаг
хэрэг байгаа юм. Үүнийг хувийн хэвшлээс гадуур хийх боломж байхгүй.    
  
 Төр иргэдээ халамжилдаг бус бие даан амьдарх чадварыг нь хангах ёстой,
төр иргэддээ зааж, сургадаг бус тэднээс асуудаг, сонсдог, хамтардаг
байх ёстой. Иргэн төр хоёрын хоорондох түншлэлийн харилцаа нь ҮНДЭСНИЙ
БАЯЛГИЙГ бүтээгчид хувийн хэвшлийнхнээр л хэрэгжинэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж