Иранд атомын станцаар тусална

Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

Иранд атомын станцаар тусална

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас (EAIA) Ираны талаар шинэ илтгэл гаргасны маргааш өдөр Орос Бушерийн атомын цахилгаан станцад өөр хэд хэдэн блокийг барьж өгнө  хэмээн мэдэгджээ. Энэ сэдвийг ерөнхий сайд Владимир Путин Засгийн газрын хуралдаан дээр гарган хөндлөө. “Росатом”-ын тэргүүн Сергей Кириенкогийн хэлснээр үүнийг одоо боловсруулж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн эсэргүүцлийг төрүүлэх ёсгүй аж.   

Ираны цөмийн хөтөлбөр зөвхөн энхийн зориулалттай биш гэсэн ОУАЭХА-ийн илтгэл хэвлэгдсэний дараагийн өдөр нь Иранд Атомын цахилгаан станцыг үргэлжлүүлэн барих талаар Ерөнхий сайд Владимир Путин ярив. Энэ тухай Засгийн газрын хуралдаан дээр яригджээ. “Ираны талаар шинэ блокуудыг бариулах талаар хүсэлт гарч байна уу” гэж Путин “Росатом”-ын тэргүүн Сергей Кириенкогоос асуув.  Кириенко Бушерийн АЦС-ыг амжилттай барьж дуусгасан гэж илтгэв. “Иран хүсэлттэй байгаа, Владимир Владимирович” хэмээн Кириенко баяртайгаар Ерөнхий сайддаа хэлэв. Одоо улсын корпораци энэ талаар саналыг нь судлан боловсруулж байгаа гэнэ. “Атомын эрчим хүчний блокуудыг барих нь олон улсын хамтын нийгэмлэгээс эргэлзээг төрүүлэхгүй” гэж тэр нэмэн хэлжээ. Асуудал эмзэг биш гэж тэр өгүүлээд энэ талаар Гадаад хэргийн яамны хамт Засгийн газар хоорондын зохих гэрээн дээр ажиллаж байна” хэмээн Кириенко танилцууллаа.

Ираны Бушерийн АЦС-ыг Орос 1995 оноос босголцож эхэлсэн  юм. Түүнээс өмнө дутуу баригдсан станц 20 жил зогссон юм. Уг станцыг Siemens Kraftwerk Union-ны салбарт багтдаг концерн станцыг 1975 оноос барьж эхэлсэн. 1975 оны исламын хувьсгалын дараа буюу1980 онд Ираны эсрэг тавьсан АНУ-ын хоригт ХБНГУ нэгдэн станцыг барих ажлыг зогсоожээ. Энэ станц нь Ойрхи Дорнод дахь анхны атомын цахилгаан станц бөгөөд 2011 оны наймдугаар сард ашиглалтад оржээ.

Одоо Иранд улам хатуу хориг тавих аюул занал ирээд байна. ЕАIA-гийн шинэ илтгэл лхагва гаригийн орой нийтэд ил дэлгэгдлээ. Илтгэлд Иран цөмийн зэвсэгтэй болохоор 2003 оноос ажиллаж байсан гэх шинж тэмдэг байгааг дурджээ. “Мэдээлэл баталж байгаагаар 2003 оны сүүлч хүртэл тийм ажиллагааг хөтөлбөрийн бүтцийн хүрээнд явуулж байсан. Ийм үйл ажиллагаа нь цөмийн цэнэг бүтээхэд хамааралтай үргэлжилсэн гэх шинж тэмдэг байгаа бөгөөд зарим салбарт нь өнөөдөр хүртэл хэрэгжиж байх магадлалтай байна” хэмээн илтгэлд тэмдэглэжээ. Оросын зарим шинжээчдийн хэлж байгаагаар Иранд шинэ станц барих нь олон улсын хэм хэмжээнд харшлахгүй гэнэ. “Орос одоогоор цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх яриа хэлцлийг барин EAIA-гийн баримт бичгийг мөрдөж байгаа учир юу ч зөрчөөгүй” гэж Ойрхи Дорнодын институтын тэргүүн Евгений Сатуновский хэлээд Бушерийн АЦС нь олон улсын хэм хэмжээний дагуу баригдсан, EAIA түүнийг хянаж байгаа учраас шинэ станц барих нь “цэвэр өрсөлдөөний асуудал” гэж онцлов.

Ойрын 20 жилийн дотор Иранд Бушерийн атомын станцаас 20 дахин илүү хүчин чадалтай станц босгоход “75-80 тэрбум ам.доллар” гэсэн тооцоо байна. Өмнө нь Орос таван АЦС-ыг Иранд барих гэрээ авч магадгүй гэсэн мэдээлэл Ираны хэвлэлээр цацагдав. Гэхдээ мэдээллийг хоёр орон албан ёсоор батлаагүй юм. Гэхдээ Орост шинэ станц барихад нь бас зарим нэг хүндрэл байгаа. Тэд Ираны эсрэг хоригийн төлөө санал нэгдсэн гэдэг нь Ираны буруутгаж байгаа хэрэг юм. Гэхдээ тэд түүнийг бас хамгаалах гээд байдаг. Ийм нөхцөл байдалд Ираны удирдлагын байр суурийг өөрчлүүлэхээр оролдох ёстой болж байна. Хэрэв Иран энэ байр сууриндаа байвал Израиль эрт орой нэгэн цагт Иранд цохилт хийнэ. Тэр цагт оросуудад хүндрэл учрах нь дамжиггүй юм.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж