Улаанбаатарт 7 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 7 хэм хүйтэн байна

 2011 оны 11 дугээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс секундэд 5-10 метр, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн голын сав нутгаар 9-14 градус, зүүн зүгийн нутгаар 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 3-8 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.    
 
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 6-8 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 градус  хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.    

2011 оны 11-р сарын 15-наас 11-р сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

 15-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж  салхи секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах боловч 17-ноос ихэнх нутгаар хүйтний эрч дахин чангарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж