”Ажлын байр-2011” үзэсгэлэн зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.11.13-нд нийтлэгдсэн

”Ажлын байр-2011” үзэсгэлэн зохион байгуулна

МҮХАҮТанхимын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ба Ажлын байр-2011" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 18-ны 10:00 цагаас МҮХАҮТанхимын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнгийн гол зорилго нь эмэгтэй захиралтай компаниудын бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилан таниулах, оюутан залуучуудын ирээдүйн ажлын байрны асуудлыг шийдвэрлэх, ажлын байраар хангах, мэргэжлийн зөв сонголтыг хийх, заавар, зөвлөгөө, судалгаа, мэдээлэл өгөх, мэдээ мэдээлэл солилцох, ажлын дадлага туршлага хуримтлуулах, цаашлаад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, боловсон хүчний эрэлт хэрэгцээг хангах, мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлэх, зэрэгг тус дөхөм үзүүлэх юм.

Д.Дорж
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж