Жексоны хүүхдүүд реалити шоу хийх гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.13-нд нийтлэгдсэн

Жексоны хүүхдүүд реалити шоу хийх гэнэ

Жексоны хүүхдүүд реалити шоу хийх гэнэ
Попын хаан агсан Майкл Жексоны үхэлд түүний эмч Конрад Мюррей буруутай нь тогтоогдож шүүх хурлын танхимаас гараа гавлуулан гарч одоход дуучны эгч Ла Тойа Жексон “Майкл биднийг тэнгэрээс харж байгаа” гэж хэлснийг телевизээр олон сая хүн үзсэн. Майкл Жексоны хүүхдүүд Принц, Парис болон Бланкет нар ч үүнийг Калифорни  дахь алдартай Шангри-Ла харшаас телевизээр үзсэн ажээ. Тэдний  хөршүүд нь реалити шоуны од Ким Кардашиан, Lady Gaga, Майклын хуучин эхнэр Лиза Мари Пресли нар гэнэ. Попын хааны энтертайнмент хаанчлалыг үргэлжлүүлэх хүүхдүүд нь Принц, Парис хоёр гэнэ. Тэр бүү хэл Холливудад тэднийг өөрсдийн реалити шоуг тун удахгүй хийнэ гэдэг яриа хүртэл гарчээ. Майкл Жексон амьд сэрүүн байхдаа хүүхдүүдээ ямагт камерын дурангаас хол байлгах гэж хичээдэг байсан ч хүүхдүүд одоо харин ч олны өмнө гарах цаг ирэхийг хүлээж буй бололтой. Майклын хүүхдүүдээс хамгийн нууцлаг нь Бланкет гэнэ. “Тэр маш ичимхий, хүнтэй бараг ярьдаггүй, ах эгч хоёроосоо огт өөр” гэж хүүхдүүдийн асрагч нар ярьдаг ажээ. Майкл хүүхдүүддээ гэрээр хичээл заалгадаг байсан ч хоёр том нь жилийн 33,500 ам.долларын төлбөртэй Баклейн сургуульд сурч байгаа гэнэ. Парис сургуулийнхаа хөлбөмбөгийн багийн цорын ганц эмэгтэй гишүүн бол Принц сургуулийнхаа дууны дугуйланд явдаг ажээ. Үргэлж бие хамгаалагчтай явдаг хүүхдүүд 5000 ам.долларын пүүз өмсдөггүй бас аавынхаа шүүх хурлын тухай л биш бол зурагт үздэггүй гэнэ. Дуучныг нас барснаас хойш хүүхдүүдийг 81 настай эмээ нь харж асрах болжээ.

 

Н.ЭНХ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж