Латин Америкийн Грэммийн шагнал гардуулах ёслол өчигдөр болжээ. Пуэрто Рикогийн рэппер Калле “Entren Los Que Quieran” цомгоороо шилдэг цомгийн шагнал хүртсэн бол Колумбын дуучин Шакира оны хүнээр шалгарч, “Sale El Sol” цомогт багтсан поп дуугаар шилдэг эмэгтэй дуучны шагналын эзэн болжээ. Лас Вегас хотод болсон шагнал гардуулах ёслолын ажиллагаанд дуучин Usher , Шон Кинстон нар оролцсон байна. Дуучин Шакира Латин Америкийн Грэммийн оны хүнээр шалгарсан хамгийн залуу дуучин болж байгаа гэнэ. Пуэрто Рикогийн дуучин Sie7e шилдэг дебют дуучнаар шалгарсан бол дуучин Франко Де Вита шилдэг эрэгтэй дуучны шагнал хүртсэн гэнэ.
Н.ЭНХ