Б.Сарантуяа Өлгийд тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.13-нд нийтлэгдсэн

Б.Сарантуяа Өлгийд тоглолт хийнэ

Поп хатагтай, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа “Аргагүй Монгол аялгуу” хэмээх шинэ цомгийн баяраа нийслэлийн фэнүүдтэйгээ өнгөрсөн есдүгээр сард тэмдэглэсэн билээ. Тэгвэл дуучин Б.Сарантуяа “Аргагүй Монгол аялгуу” тоглолтоо 21 аймагт хийхээр аян замд гараад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ удаагийн түүний аялан тоглолт дөрвөн хэсэгтэй бөгөөд 15 хүний бүрэлдхүүнтэй баг 44 хоногийн хугацаанд аялж байгаа юм.  “Аргагүй  Монгол аялгуу” аялан тоглолт аравдугаар сарын 14-нөөс төвийн бүсэд зургаа хоног,  аравдугаар сарын 24-нөөс говийн бүсээр 12 хоног,  арваннэгдүгээр сарын 7-ноос баруун бүсийн аймгуудаар 15 хоног, арваннэгдүгээр сарын сүүлээр зүүн бүсийн аймгуудаар найм хоног тус тус үргэлжлэх юм. Нийт 45 хоногийн хугацаанд үргэлжлэх аялан тоглолтынхоо явцад тэрбээр 60 гаруй удаа тоглолт хийхээр төлөвлөжээ.

Өнөөдрийн хувьд дуучин бүсгүй Өлгийн хотод тоглолтоо хийхээр ирээд байгаа төдийгүй орой 19.00 цагт тоглолт эхлэх гэнэ. Түүний аялан тоглолтын хөтөлбөрийг танилцуулж байна.

Баруун бүсийн тоглолтын хөтөлбөр

11.13 Өлгий хот

11.14
Улаангом хот

11.15
Завхан аймгийн Ургамал сум

11.16
Улиастай хот

11.17 Завхан аймгийн Тосонцэнгэл сум

11.18 Мөрөн хот

11.19 Архангай аймгийн Хайрхан сум

11.20
Цэцэрлэг хот

11.21 Өвөрхангай аймгийн Хархорин хот

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж