Морин хуурын чуулга тоглолтын бэлтгэлдээ оржээ

Хуучирсан мэдээ: 2011.11.13-нд нийтлэгдсэн

Морин хуурын чуулга тоглолтын бэлтгэлдээ оржээ

Монгол Улсын Морин хуурын чуулга шинэ тоглолтын бэлтгэлдээ оржээ. Ирэх онд 20 нас хүрэх гэж буй тус чуулгын уран бүтээлчид ирэх арванхоёрдугаар сарын 12-нд “Grand Opera” нэртэй шинэ тоглолт хийх гэнэ. Тэдний энэ удаагийн тоглолт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт болох бөгөөд дэлхийн сонгодог бүтээлээс эгшиглэх гэнэ.

Дэлхийн сонгодог дуурийн хөгжмийн Морин хуурын чуулга хэрхэн эгшиглүүлэхийг энэ өдөр мэдрээрэй. Сонирхуулахад тэд тун удахгүй шинэ клипээ гаргах гэж байгаа аж.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж