Хоёр хөршийн талаарх мэдээ нийтлэлийн тоог гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.11.13-нд нийтлэгдсэн

Хоёр хөршийн талаарх мэдээ нийтлэлийн тоог гаргажээ

Хэвлэлийн хүрээлэнгээс нээлттэй нийгэм хүрээлэнгийн санхүүжилтээр "Хэвлэл мэдээллийн шүүмжийн чадавхийг бэхжүүлэх төсөл"-ийг өнгөрөгч оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхэлжээ.

Монголд хэвлэл мэдээллийн шүүмж судлалын шинэ стандартыг тогтоож, нийгэм дэх ардчилал, олон ургальч үзлийг бэхжүүлэх зорилготой уг төслийн хүрээнд шүүмжлэлт судлаачдын багийг бэлтгэх, тэднийг цуврал сургалтад хамруулах, судалгаа хийх зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.

Төслийн хүрээнд Хэвлэлийн хүрээлэнгийн судалгааны багийнхан төслийн зөвлөх Дани улсын Аархусын Их Сургуулийн профессор доктор Пол Эрик Нилсон нарын удирдлаган дор "Монголын зарим тогтмол хэвлэлд 2000, 2010 онд нийтлэгдсэн ОХУ, БНХАУ-ын тухай нийтлэлийн харьцуулсан судалгааг"-г хийж үр дүнг нь өчигдөр танилцууллаа.

Судалгааны хүрээнд 2000, 2010 онд өдөр тутмын болон долоо хоног тутмын сонинууд Орос, Хятад улсын тухай хэрхэн мэдээлж ирснийг харьцуулан судалжээ. Тухайлбал сонинууд Орос, Хятадын тухай мэдээ нийтлэлд хэр зай талбай зориулсан, хоёр орны талаар ямар сэдвээр, бичлэгийн аль төрөл зүйлээр, ямар өнгө аяс, хандлагаар нийтэлж ямар үзэл санааг илэрхийлснийг тодруулахыг зорьжээ.

Шүүмжлэлт судалгааны түүвэрт 2000 оны таван сонины 40 дугаар, өнгөрөгч оны зургаан сонины 48, нийт 88 дугаарыг хамруулж, Орос, Хятадтай холбоотой 156 мэдээ, өгүүлэл бүртгэж, дүн шинжилгээ хийжээ.

Б.Нарантуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж