Лэди Гага Алтан бугын эзэн болов

Хуучирсан мэдээ: 2011.11.13-нд нийтлэгдсэн

Лэди Гага Алтан бугын эзэн болов

Өчигдөр Германд болсон Алтан бугын эзэн шалгаруулах ёслол дээр дуучин Лэди Гага биеэ битүү алтадсан материалаар хучин, нэлээд хэцүү байдлын имижийг бүрдүүлэн иржээ. Түүнийг харсан хүмүүст хүйтэн, жихүүдэс төрөхүйц мэдрэмж төрөхөөр байсан. Олон улсын поп дуучдын шилдгийг шалгаруулан алтан бугыг гардуулдаг ёслолын эзнээр дуучин Лэди Гага тодорсон юм. Зарим хүмүүс түүнийг алтан бугын шагналыг авна гэдгээ мэдэн, тохируулж хувцасласан гэх таамаглалыг өгч байв. Мөн түүнтэй зэрэгцэн Шилдэг уран бүтээлчийн шагналыг залуу дуучин Жастин Бейбэр авсан бөгөөд тэрбээр энэ үдэш Элвис Прэслэйтэй өөрийгөө адилтган түүний стилийг гаргахыг хичээжээ. Түүнчлэн ёслолын төгсгөлд Лэди Гага Marry The Night дуугаа дуулан, усан үзмийн машинд суун, үзэгчдийг алмайруулсан байна.


Б.Золзаяа

Эх сурвалж: http://mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж