Халтиргааг цэвэрлэх 90 тонн бодис нөөцөлжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.12-нд нийтлэгдсэн

Халтиргааг цэвэрлэх 90 тонн бодис нөөцөлжээ

Улаанбаатар хотын хэмжээнд уржигдар шөнө цас орсон нь нэг ёсны өвлийн бэлтгэлээ хэр хангасныг шалгасан гэнэтийн шалгалт боллоо гэж хэлж болохоор байна. Хэдийгээр өнөөдөр цас ороогүй боловч, уржигдар орсон цасны хялмаагаар гэр хорооллын замуудад халтиргаа гулгаатай байгаа юм. Харин авто замын халтиргаа гулгааг цэвэрлэхэд ашигладаг бодис хэр зэрэг байгааг сонирхвол Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газрууд одоогоор 90 тонн бодис нөөцөлжээ. Цас ихээр орж, авто замд халтиргаа гулгаа үүссэн нөхцөлд дээрх бодисыг ашиглахад хүрэлцэх хэмжээний гэнэ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж