Концессын төслөөр сургалт зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.11.12-нд нийтлэгдсэн

Концессын төслөөр сургалт зохион байгуулна

Төрийн өмчийн хороо нь Азийн хөгжлийн банктай хамтран "Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын төслийг хэрэгжүүлэх нь" сэдвээр энэ сарын 15-17-ны өдрүүдэд сургалт зохион байгуулахаар болжээ. Сургалтад Төрийн өмчийн хорооны гишүүд болон дарга, мэргэжилтнүүд, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, мөн яамдуудын төлөөлөл болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид хамрагдах юм байна. Cургалтад Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар оролцож,  Азийн хөгжлийн банкны зөвлөх Д.Ханкинсон, Ж.Харрис нар Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын төслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар илтгэл тавьж сонирхсон асуултад хариулт өгөх гэнэ.

УИХ-аас Концессын тухай хуулийн төслийг батлаад жил гаруйн хугацаа өнгөрч байгаа ч өнөөг хүртэл төр обьектоо концессын гэрээгээр аль нэг аж ахуйн нэгжид тодорхой хугацаагаар ашиглуулаагүй байгаа юм. Нэг ёсны энэ нь Монгол Улсын хувьд цоо шинэ үзэгдэл бөгөөд төр, хувийн хэвшлийн харилцааг хөгжүүлэх нь чухал байгаа аж. Тиймээс сургалтын зорилго үүнд чиглэж, хувийн хэвшлийнхний санал бодлыг сонсоход мөн оршиж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж