Дэлхийн хамгийн муухай нисэх буудлууд

Хуучирсан мэдээ: 2011.11.12-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн муухай нисэх буудлууд

Дэлхийн хамгийн муухай нисэх буудлаар Парис хотын Шарля де Голлийн нэрэмжит нисэх буудал бичигдсэн тухай CNN теле сувгаар мэдээллээ. Энэ нисэх буудлын бие засах өрөөнүүд бохир, техник хэрэгсэл нь эвдэрхий, зүг чиг заасан тэмдэглэгээ байхгүй бөгөөд орох гарах үүдийг заагаагүй байдаг ажээ. Түүнчлэн аятайхан кафе, бар болон ресторан ч байдаггүй гэнэ.

Жагсаалтын хоёрдугаарт Лос Анжелос хотын нисэх буудал бичигдлээ. Энэ буудлын дизайн нь пончикний хэлбэртэй аж.

Гуравдугаарт Лондон хотын Хитроу нисэх буудал орсон учир нь замбараагүй байдал болон ачааны тэмдэглэгээ эвдэрхий байдагтай холбоотой гэнэ. 

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж